Байгуулсан шийдвэр:
Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны Ардын Боловсролын хэлтэс улс ардын аж ахуйг хөгжүүлэх VII таван жилийн төлөвлөгөө 1985 оны төсвийг үндэслэн, 1985 оны 04-р сарын 09-ны өдрийн 49 тоот тушаалаар 1985 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан.
Цэцэрлэгийн хэв шинж: Ердийн
Багш ажилтны тоо: 42
Бүлгийн тоо: 12
Багшлах боловсон хүчин: 14 СӨБ мэргэжлийн багшаар 100% хангагдсан
Цэцэрлэгийн барилгын хүчин чадал: 280
Нийт хүүхдийн тоо: 391
Байршил хаяг: Дархан-Уул аймаг Дархан сумын 10-р баг
Хамран сургалт:
Дархан сумын 10-р багийн нутаг, орон сууцны 5-р хорооллын 1а, 1б, 1в, 5-6, 5-10, 5-11, 380 айл, DBS арын 1-р байр, 12-р хорооллын 509-2-р байр, 24-р хороолол Хийморь гарден 503, 25-р хорооллын хаусууд,
11-р багийн 13-315, 13-332, 13-335-р байрны 1-3-р блок 13-355-р байр, Баян бридж 317,13-р хорооллын хауснууд
Хамт олны алдар гавьяа:
1985 онд Найрамдал хорооны соёлч байгууллага
1986 онд социалист уралдаанд системдээ 2-р байр эзэлж, хотын намын хороо, АДХ-ийн Гүйцэтгэх Захиргаа, үйлдвэрчний эвлэл хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо гэсэн 4 байгууллагын “Жуух” бичгээр