СТРАТЕГИ ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН
АРГА ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ ҮР ДҮН /2025 ОН/
МАНЛАЙЛАЛ МЕНЕЖМЕНТ
2025-2028 оны цэцэрлэг хөгжүүлэх дунд хугацааны страгтеги төлөвлөгөөг шинээр боловсруулан үүний хүрээнд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Цэцэрлэгийн сургалтын орчинг сайжруулах тал дээр онцгой анхаарч олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
Багш, ажилтны үр бүтээлтэй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд:
Ялгаатай хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлж, үр дүнд хүрсэн байдал:
Үр дүн: Байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулан алсын хараа, үнэт зүйл, эрхэм зүйлээ тодорхойлсноор багш хүүхэд эцэг эх ажилтан албан хаагчид зорилго чиглэл нэгтэйгээр үйл ажиллагаанд хамрагдан хөгжиж байна.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг баг хамт олноороо үр дүнтэй зохион байгуулж хүүхэд багш эцэг эхийн хамтын оролцоо сайжирч багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжиж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө төлөвлөлт хуваарийн дагуу зохион байгуулагдаж, эрүүл аюулгүй орчин, хоол үйлдвэрлэлийн чанар сайжирч, санхүү төсвийн зарцуулалт үр дүнтэй зохион байгуулагдаж байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байна.
2025-2026 оны хичээлийн жилд 12 бүлгийн 394 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмижгч нартай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулсан.
Түр орон тоон дээр ажилд томилогдсон багш-1, багшийн туслах-2 нийт 3 ажилтантай хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулсан.
Дархан-Уул аймгийн Насан туршын боловсролын төвөөс “Байгууллага дахь харилцаа” сэдвээр сургалт авч 39 багш ажилчид хамрагдсан.
Байгууллагын багш ажилтны цаг баримтлалт, ашиглалтанд хяналтыг тогтмол хийж, сар бүр ажлын бүтээмжид хяналтыг сайжруулан үр дүнг тооцсоноор ажилчдын цагийн менежмент сайжирч бүтээмж нэмэгдсэн.
Байгууллагын дотоод журамд заасан хуулийн хэрэгжилтийг ханган багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажилласан. Үүнд:
2025 оны 10 сарын 7-9-ний өдрүүдэд цэцэрлэгийн бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн нийт 12 бүлгийн 360 эцэг эхчүүдэд Эрхлэгч О.Оюунчимэг, Арга зүйч Б.Мөнхцацрал нар:
СӨБ-ын сургалтын хөтөлбөр”-ын ерөнхий танилцуулга мэдээлэл, эцэг эхийн оролцоо дэмжлэгийн талаар сургалт мэдээлэл өгч цэцэрлэгт шинээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг танилцуулж эцэг эхчүүдийн саналыг авч ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
Мөн эцэг эх асран хамгаалагчдаас Google Forms-оор цэцэрлэгийн сургалтын орчин, багш ажилтны харилцаа хандлага, хоол үйлдвэрлэл үйлчилгээний талаар болон хүүхэд хөгжүүлэх сургалт үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгааг 10 асуулгаар авч ажилласан. Судалгаанд 387 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хамрагдсан нь цэцэрлэгийн үйл ажиллагаа хангалттай сайн түвшинд байгаа нь харагдсан.
“Хүүхэд хөгжил, гэр бүлийн боловсролын төв”-ийн сэтгэл зүйч, сургагч багш нар “Хүүхдийн эрх хамгаалал”, “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” сэдвээр 4 удаа зохион байгуулж нийт 300 эцэг эх сургалтад хамрагдсан.
Хамт олны хурлаар ҮЭ хороо болон ёс зүйн хороог шинээр байгуулж дарга, гишүүдийг сонгон ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн үйлчилгээний ажилчдын дунд зохион байгуулсан сэтгэл судлаач дэд профессор С. Наранбаатрын “Байгууллагын соёл хандлага” сэдэвт сургалтад 10 ажилтан хамрагдсан.
Үр дүн: Хамт олныг төлөвшүүлэх байгууллагын соёл, хувь хүний харилцаа хандлага, багшийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж хүүхдэд ээлтэй сэтгэл зүйн орчныг бүрдүүлэн эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй хамтран ажилласнаар ёс зүйтэй, зөрчилгүй хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
Байгууллагын стратеги төлөвлөгөөг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх боловсрол хариуцсан зөвлөх Р.Батжаргалаас мэргэжил арга зүйн зөвөлгөөг авч 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг 2026 оноос ханган ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
Багшийн ажлын байранд тасралтгүй хөгжих ур чадвар, арга зүйг сайжруулахад анхааран дараах ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан. Үүнд:
2025-2026 оны хичээлийн жилд СӨБ-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 09, 10 сард шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн сургалтыг багш нарт 8 удаа зохион байгуулсан. Тус сургалтаар
Багш нар шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг анги бүлэгтээ өдрийн дэглэмийн явцад хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар 7 хоногт 1 удаа буюу 10 удаа нийт багш нарын дунд хэлэлцүүлэг явуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн зөвлөн тусалсан.
БНСУ-ын Сөүл хотод I,m brick тоглоомын төслийн хүрээнд “I,m world” олон улсын сургалтад Багш М. Гүлстан, Ч. Энхцэцэг нар хамрагдан мэргэжил арга зүйгээ дээшлүүлэн цэцэрлэгийн МБНБүлэгт туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.
Дархан Хүмүүнлэгийн дээд сургуульд СӨБ-ын багшаар суралцаж буй багшийн туслах Ц.Энхсайхан, Н. Сүрэн, Д. Цолмон нар нь ОХУ-ын Буриад улсын цэцэрлэгт туршлага судалж өөрсдийн мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлсэн.
Дархан Хүмүүнлэгийн Дээд сургууль, ОХУ-ын Буриад улсын Джидийн районы Петропавловкийн боловсролын байгууллагуудын 40 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл нь цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцаж, дуу хөгжим, биеийн тамирын нээлттэй хичээлд сууж, багш хүүхдүүдийн хамтарсан урлагийн номерийг үзэж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.
“Хүмүүнлэгийн дээд сургууль”-аас зохион байгуулсан “ДИАЛОГ НА БУДУЩЕЕ-3”, ИРЭЭДҮЙН ИРГЭНИЙГ ӨНӨӨДӨР ЯРИЛЦЪЯ-3″ төслийн хүрээнд “Дижитал технологи ба боловсрол” олон улсын илтгэлд /БНХАУ, ОХУ, Монгол улс/ шалгаран “Багшийн ёс зүйн зарим асуудал” сэдвээр Арга зүйч Б.Мөнхцацрал, хөгжмийн багш Н.Баасүрэн, нар оролцон илтгэлээ хэлэлцүүлж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.
Сэлэнгэ аймгийн “Сайхан” сумын Номгон 4-р цэцэрлэгийн хамт олон туршлага судлахаар хүрэлцэн ирж шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлага, цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцсан.
Үр дүн: Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймаг болон цэцэрлэгийн МБНБ-ээр зохион байгуулсан хэлэлцүүлэг сургалтад хамрагдан арга зүйн туршлага хуримтлуулан ажлын байран дээр хэрэгжүүлэн эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигч нартай хамтран хүүхдийн хөгжлийн ханган ажиллаж арга туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ХӨГЖИЛ ДЭВШИЛ
2025-2026 оны хичээлийн жилийн эхэнд СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбогдуулан эрхлэгч, арга зүйч, 14 багш нар төвийн бүсийн аймгуудын дунд БЕГ-аас зохион байгуулсан шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн сургалтад хамрагдсан.
СӨБ-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөрт тусгагдсан “Зохиолд суурилсан арга зүйн сургалт”-ыг багш нарынхаа дунд зохион байгуулж зохиолыг хэрхэн сонгох, зохиолыг задлан шинжлэн судлах арга зүйд сургаж зохиолоос хүүхдэд эзэмшүүлэх суралцахуйн үр дүнг тооцхыг сурсан.
Багш нар шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг анги бүлэгтээ өдрийн дэглэмийн явцад хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар 7 хоногт 1 удаа хэлэлцүүлэг хийн тухайн 7 хоногт сургалтын чиглэл тус бүрээр хүүхдэд олгохоор авсан суралцахуйн үр дүнгүүдийг хэлэлцсэн. Багш нар дотооддоо шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлагаа түгээн дэлгэрүүлж багш багшаасаа суралцсан үр дүнтэй үйл ажиллагаа болсон.
Аймгийн Мэргэжлийн хөгжлийн бүлгээс зохион байгуулсан цахим болон танхимын сургалт үйл ажиллагаанд багш нараа бүрэн хамруулсан.
БНХАУ-ын “Hander” байгаль, нийгмийн шинжлэх ухааны дээд сургууль, Монгол улсын Дархан-Уул аймгийн “Дархан коллеж”-ын хамтарсан “Зураг урлалын шинэлэг арга зүй” сургалтад багш Ш.Буянхишиг, Д.Отгон, Ч.Энхцэцэг, Б.Алтанчимэг, Х. Даваа нар хамрагдаж сертфикат гардан авсан.
Багшийн туслахуудад СӨБ-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн тухай мэдлэг мэдээлэл хүргэж багштайгаа хамтран шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах тухай хэлэлцүүлгийг цэцэрлэгийн МБНБ-ээр 3 удаа зохион байгуулсан.
Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг түшиц цэцэрлэг болох 27-р цэцэрлэг, шарын гол сумын 14-р цэцэрлэгээс зохион байгуулсан цахимын хэлэлцүүлэгт 4 удаа, цэцэрлэг дээр нь очиж шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлагыг 1 удаа үзэж суралцсан.
СӨБ-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхдийн бие даан суралцах үйлийг дэмжсэн, хүүхдэд олгох суралцахуйн үр дүн чиглэсэн “Нээлттэй хичээл” ур чадварын уралдааны удирдамжыг боловсруулж 12 бүлгийн хэмжээнд зохион байгуулсан.
Үр дүн: Шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ багш ажлын байран дээр тасралтгүй хөгжиж, шинэ арга зүйн туршлагаас суралцан түүнийгээ хэрэгжүүлэн хүүхдийн хөгжил төлөвлшилийг хангахад чиглэн үр дүнтэйгээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжилтийг ханган ажиллаж.байна.
2025-2026 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн 394 хүүхдэд СӨБ-ийг 12 бүлгийн багш, хөгжмийн багш, биеийн тамирын багш нийт 14 мэргэжлийн багш хүүхдийн хөгжил төлөвшилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хичээлийн жилийн 9-р сард “Дасан зохицох” сургалтын төлөвлөгөө боловсруулан багш бүр хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон суралцахуйн үр дүнгийн хүрээнд төлөвлөгөөг боловсруулан төлөвлөж хүүхдээ судалж шинээр элссэн хүүхэддээ гарааны үнэлгээг хийн “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр”-өө судлан хөтөлбөр төлөвлөлтөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан.
СӨБ-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хүүхдэд эзэмшүүлхээс гадна өөрсдийн сонирхлынх нь дагуу нэмэлт сургалтад хүүхдүүдийг хамруулж байна. Үүнд:
зэрэг нийт 7 дугуйланд давхардсан тоогоор 413 хүүхдийг хамруулж хөгжүүлэн ажиллаж байна.
Монгол бахархлын өдрийг угтан “Өв соёлоо дээдэлье” өдөрлөгийн үйл ажиллагааг Монгол гоёл, бий биелгээ, ардын аман зохиолуудын төрөл болох Ертөнцийн гурав, Ерөөл магтаал, Зүйр цэцэн үг зэргээр зохион байгуулж нийт 12 бүлгийн 315 хүүхэд хамрагдсан.
Анги бүлгүүд “Багш нарын баяр” болон “Ахмадын баяр”-ын үйл ажиллагаанд бүжиг, бий биелгээ, гоцлол дуу, найрал дуу хөгжим, шүлэг ерөөл магтаал зэрэг номеруудаар нийтийг хамарсан өдөрлөг зохион байгуулж оролцсон.
IM BRICK төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж Бэлтгэл-3 бүлэг, Ахлах-3 бүлэг, Дунд-3 бүлэг нийт 9 бүлгийн 289 хүүхэд хуваарийн дагуу сургалтад хамрагдан хөгжиж байна.
Хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн явц, ахиц өөрчлөлт ажиглалт тэмдэглэл, булан төв, баримт нотолгоог сургалтын чиглэл тус бүр дээр бичиж сургалт үйл ажиллагаандаа тусган эцэг эх асран хамгаалагчийг хүүхдийн хөгжилд татан оролцуулж хүүхдийн хөгжлийн ахиц үр дүнг нэгтгэн дүгнэж ажилласан.
НҮБ-ын ерөнхий ассамблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглажээ. Цэцэрлэгийн эмч, багшийн туслах нар бяцхан шавь нартаа зориулан жүжигчилсэн тоглолт зохион байгуулж нийт 12 бүлгийн 306 хүүхэд хамрагдсан.
Нийт 12 бүлгийн багш нар “Алтан намар” төсөл сургалт үйл ажиллагааг зохион байгуулж тариалангийн талбай очиж үзэх, жимс, ногооны өдөрлөгийг бүлэг тус бүр зохион байгуулж нийт 390 хүүхэд, 390 эцэг эхчүүд хамрагдсан.
Үр дүн: Хүүхэд бүрийн хөгжлийг ханган, ганцаарчилсан, багаар, хэсгээр, нийтээр тойргийн, тоглоомын аргад суурилсан сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, хүүхдийн бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах зэрэг нийгэмшихүйн болон бие бялдар, танин мэдэхүйн чадвар хөгжсөн.
ТАЙЛАН БИЧСЭН: ЭРХЛЭГЧ О.ОЮУНЧИМЭГ