Түүхэн замнал

  • Home
  • Түүхэн замнал

Байгуулсан шийдвэр:

Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны Ардын Боловсролын хэлтэс улс ардын аж ахуйг хөгжүүлэх VII таван жилийн төлөвлөгөө 1985 оны төсвийг үндэслэн, 1985 оны 04-р сарын 09-ны өдрийн 49 тоот тушаалаар 1985 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан. 

Цэцэрлэгийн хэв шинж: Ердийн

Багш ажилтны тоо: 42

Бүлгийн тоо: 12

Багшлах боловсон хүчин: 14 СӨБ мэргэжлийн багшаар 100% хангагдсан

Цэцэрлэгийн барилгын хүчин чадал: 280

Нийт хүүхдийн тоо: 391

Байршил хаяг: Дархан-Уул аймаг Дархан сумын 10-р баг

Хамран сургалт:

Дархан сумын 10-р багийн нутаг, орон сууцны 5-р хорооллын 1а, 1б, 1в, 5-6, 5-10, 5-11, 380 айл, DBS арын 1-р байр, 12-р хорооллын 509-2-р байр, 24-р хороолол Хийморь гарден 503, 25-р хорооллын хаусууд,

11-р багийн 13-315, 13-332, 13-335-р байрны 1-3-р блок 13-355-р байр, Баян бридж 317,13-р хорооллын хауснууд

Хамт олны алдар гавьяа:

1985 онд Найрамдал хорооны соёлч байгууллага

1986 онд социалист уралдаанд системдээ 2-р байр эзэлж, хотын намын хороо, АДХ-ийн Гүйцэтгэх Захиргаа, үйлдвэрчний эвлэл хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо гэсэн 4 байгууллагын “Жуух” бичгээр

  • 1987 онд “Хотын тэргүүний цэцэрлэг “
  • 1990 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”
  • 1996 онд “Хотын соёлч” байгууллага
  • 1997 онд “Хотын тэргүүний” цэцэрлэг
  • 2003 онд Дархан-Уул аймгийн “Шилдэг” цэцэрлэг
  • 2004 онд Дархан-Уул аймгийн “Шилдгийн шилдэг” цэцэрлэг
  • 2005 онд “Улсын тэргүүний” цэцэрлэг
  • 2013-2015 онд БШУЯамны “Түшиц” цэцэрлэг