ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ  ЗОРИЛГО

  • Home
  • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ  ЗОРИЛГО

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ  ЗОРИЛГО , ЗОРИЛТУУД

Стратегийн зорилго-1: /SM1/ SM1-1.Цэцэрлэгийн менежментийг сайжруулах багш ажилтан, арга зүйч, багш нарын хөрвөх чадварыг сайжруулах Удирдлагын манлайллыг чадавхжуулах

Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

  • Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг түүхэн замнал, хүрсэн түвшин, аймгийн боловсролыг хөгжүүлэх дунд хугацааны стратегид тулгуурлан зохион байгуулна.
  • Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үндэсний хөтөлбөрийн зэрэгцээ сургалтынхаа үйл ажиллагааг монгол ардын сурган хүмүүжүүлэх арга зүй, STEAM буюу I’m brick  тоглоомын арга зүйтэй хослуулсан хүүхдийн оролцоонд суурилсан онцлог хэв шинжтэй ердийн цэцэрлэг байна.                       

1.3. Цэцэрлэгийн удирдах ажилтны мэдлэг ур чадвар, удирдлагын манлайллын чадавхыг сайжруулна.

Стратегийн зорилго-2. /SM2/ Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр / БС-ын 2025 оны А/404 / хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн хөгжлийн  онцлог, соёл, амьжиргааны түшингээс үл хамааран тэгш олгох  стратеги –ийг  хэрэгжүүлнэ   .

 Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ

2.1. Хүүхдийн хөгжлийн  онцлог, соёл,  амьжиргааны  түвшингээс үл  хамааран  СӨБ-ыг  чанартай олгох,  түүнд зориулсан хүртээмжтэй үйлчилгээ, дэд бүтэц бий болгох замаар монгол хүүхдийг хөгжлийн суурийг зөв тавина.

2.2.  Үндсэн сургалт,  өдрийн дэглэмд суурилсан сургалт, аутсорсинг сургалтуудыг  Сургалтын технологийг дэмжин бага насны хүүхдийн хөгжлийг хангана  Сургалтын Загвар /Modul/ , дизайн  /Design/ -ны    технологийн шинэчлэл хийж  багш  нарын үндсэн  хэрэглээ болгоно.

2.3. СӨБ-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хөгжүүлэх сургалт үйл ажиллагааны   зорилго, агуулга арга зүй,  хэрэглэгдэхүүн, үнэлгээ, зорилгод  нийцсэн  төлөвлөлт, багшийн заах арга зүйд  шинэчлэл хийнэ.    

Стратегийн зорилго-3./ SM3/  Сургалтын шилдэг  арга зүй -технологийг эзэмшсэн  багшийг бэлтгэж өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг – Багш , хүний нөөцийн чадамжтай, Цэцэрлэг  болсон байна.

Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ

  • Багшийн арга зүйн  чадварыг  сайжруулах, сургалтын шилдэг арга зүй, технологийг эзэмшсэн чадварлаг багшийг бэлтгэх,туршлагыг түгээн дэлгэрүүлнэ. 
  • Үндэсний сургалтын хөтөлбөрийн зэрэгцээ цэцэрлэгт суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Багш ажлын байрандаа хамтран, харилцан бие биеэ хөгжүүлэх мэргэжлийн тасралтгүй хөгжлийн бүлэг (Professional learning communities), менторинг зэрэг шинэлэг хэлбэрийг нэвтрүүлж, ментор, чиглүүлэгч багшийг бэлтгэх, дэмжин хөгжүүлэх, энэ чиглэлээр бий болсон туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.

Стратегийн зорилго-4: /SM4/  Хүүхдийн авьяас сонирхлыг нээн илрүүлж  бүх талаар хөгжих  монгол хүүхдийн хөгжлийн суурийг  зөв тавина.

Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

  • Багшийн хувийн ур чадварт тулгуурласан , эцэг эх, мэргэжлийн хүмүүсийг түшиглэсэн “Хүүхэд хөгжлийн дугуйлан”-г анги бүлэгт  ажиллуулна.
  • Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлж, хүүхэд бүр  эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлнэ.

Стратегийн зорилго-5:/ SM5/  Бага  насны хүүхдийг  эрүүл аюулгүй, бүрэн хамгаалагдсан орчинд сурч, хөгжих  нөхцөл бололцоог бүрдүүлсэн  “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг ” болгоно.  

Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ

  • Цэцэрлэгийн барилга, байгууламж дэд бүтцэд шинэчлэл хийж, Монгол улсын СӨББ-д  мөрдөгдөж  байгаа    барилга байгууламж орчны  стандартуудыг мөрдөнө.
  • Сургалтын танхим, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, сургалтын бусад хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Цахим сургалт платформ хөгжүүлэлтийг сайжруулж багш нарт техник технологийн хөгжил дэвшилд тулгуурласан  шинэ ур чадвар дадал олгох  орчин нөхцөлийг  бүрдүүлнэ.

Стратегийн зорилго-6 / SM6/  Боловсрол хүртээмжийн сэтгэл ханамжийг дээшлүүлж талуудын оролцоог нэмэгдүүлнэ.

Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ

  • СӨБ хүртэгч /эцэг эх, асран хамгаалагч/ -дийн  сэтгэл ханамж дээшилсэн байна.
  • Цэцэрлэгийн хөгжлийн үзүүлэлт нь сум, багийн өрх гэр бүл нийгмийн үзүүлэлтэд эерэг нөлөө гарсан байна.