Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаанд оролцогч талуудын чиг үүрэг
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын СӨББ-ын нэгж: Чадварлаг багш арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар оролцогч талуудыг хангах, хэрэгжилтийг хангах зорилгоор чиглэл өгөх, дэмжих баг бүлэг ажиллуулах, гаргасан шийдвэрт бодлогын дэмжлэг үзүүлнэ.
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан нэгж: Арга хэмжээнд тусгагдсан зорилтууд, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зарцуулалтад хяналт тавих, сургалтын техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага: Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тасралтгүй хөгжлийн сургалтын модуль боловсруулах байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; Цахим сургалт эрхлэх байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, багш нарын тасралтгүй хөгжлийн хэрэгцээг оролцогч талуудтай хамтран тодорхойлох, хэрэгжилтэд суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах, мөшгөх судалгааг хийх, багш нарыг тасралтгүй мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Аймгийн боловсролын газар: Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд цэцэрлэгийн удирдлага багшид мэргэжлийн дэмжлэг үзүүлж, багшийн тасралтгүй хөгжлийг хангахтай холбоотой гарсан шийдвэрийн орон нутаг дахь хэрэгжилтийг хангах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгүүдийн ментор, чиглүүлэгч багшийн чадавхыг дээшлүүлэх, багш нарын мэргэжлийн хөгжлийг бүртгэлжүүлэх, хүүхдийн хөгжил, сургалтын орчны стандартын үнэлгээ хийж богино дунд хугацаанд хэгжүүлэх арга хэмжээний стратегийг тодорхойлно.
- Цэцэрлэг: Цэцэрлэг нь ажлын байранд суурилсан багшийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, багшийн тасралтгүй хөгжилд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, багшийн мэргэжлийн манлайллыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн төлөвлөгөөг цэцэрлэгийн түвшинд бүх багшийн оролцоотойгоор төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Хүүхдийн хөгжил төлөвшлийн мэдээллийн сан бүрдүүлэлт, мэдээлэлд шинжилгээ хийх, хөгжлийн хэрэгцээг оролцогч талуудтай хамтран тодорхойлох, хэрэгцээндээ үндэслэн хөгжихөд хүүхдэд нөхцөл боломжийг олгож дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах үүрэгтэй.