ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР
АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮН
2025 онд БСУГ-аас аймгийн багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд багш нарыг давтан бэлтгэх чадваржуулах, улмаар хөгжсөн багшийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “ Хүний нөөцийг чадвахжуулах” төлөвлөгөө гарган энэ жил 6 ажлыг 100% хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд
- Аймгийн БСУГ, Дархан дээд сургуулийн захиргаа, Ахмад багш нарын холбоо,
- Боловсролын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, багш нараа 7-14 хоног, 1.5 жилийн сургалтанд нийт 6 багш, туслах багшийг давтан сургасан.
- Цэцэрлэгийн багш, туслах багшийн дадлагыг байгууллага дээрээ 1,3,5-р саруудад 14 хоногийн хугацаанд нийт 38 оюутанг дадлагажуулж ажилласан.
- Сул орон тоон дээр сонгон шалгаруултаар 1 багшийг авч ажилласан.
- Ахмад багш, залуу багш, оюутны хамтын үйл ажиллагаа, хэрэгжүүлж, тайлан үзэсгэлэнг 2 удаа гаргаж, эцэг эх, багш ажилчдад үзүүлж, чадварлаг багш ажилнуудын сайн туршлагыг 127 хүн өдөрт хэвлэл мэдээллийн байгууллагад 4 удаа, нийт 10 гаруй сайн туршлага мэдээ мэдээлэлийг Дархан 18-р цэцэрлэг фэйж хаяг БЯ-ны яамны сайтууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдэд хүргэж ажилласан.
- Жил бүрийн эхэнд төрийн албан хаагчдын бүртгэл, хөдөлгөөн, тайлан мэдээг хуваарийн дагуу гаргаж ажиллаж ирлээ.
Хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр “Сонгон шалгаруулалтын журам боловсруулан мөрдөж ажиллаа. Хэрэгжилт 100%. Мөн хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхижуулах, ур чадварыг үнэлэх журам боловсрууллаа. Хэрэгжилт 100%.