ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

  • Home
  • ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

 18-р цэцэрлэг-/ийн/  2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ,ҮР ДҮНГИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН                                                                                                                          Үндэслэл:

18-р цэцэрлэг  нь Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2021– 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021– 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, аймгийн Засаг даргатай байгуулсан 2025 оны Үр дүнгийн гэрээ, аймгийн эдийн засаг, нийгмийг 2025 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтууд тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг бүрэн хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа. 

Нэг. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН  ҮНЭЛГЭЭ

/ нийт үнэлгээний 60%/ 

  1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт: 

   2025 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2, албан даалгавар 1, МУ-ын БСШУС-ын сайдын тушаал 6,  аймгийн ИХТ-ийн тогтоол 3, Засаг даргын захирамж 5, БГ-ын даргын тушаал 6, бусад газрын албан бичиг тушаал шийдвэр нийт 46 тогтоол шийдвэр тушаалыг 97.4 хувийн чанартай, 100 хувь хэрэгжилттэй ханган ажиллаа.

  1. Аймгийн НБХ-т тайлан, үнэлгээ тус бүр -2, албан бичгийн дугаар №28, №  79
  2. БГ-т хөндлөнгийн үнэлгээг -1, албан бичгийн дугаар №37
  3. БГ, аймагт 2025 оны хагас бүтэн жилийн үр дүнгийн тайлан 2, № 18, №78
  4. Дархан сумын ЗДТГ-т тайлан үнэлгээ-3, албан бичгийн дугаар №19, № 44
  5. Аймгийн ХШҮ-хэлтэст -2, албан бичгийн дугаар  № 31, № 80 
  1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг

хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт: 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх

төлөвлөгөөний 3 зорилтыг 100 хувь хангаж ажиллаа.  Үүнд:  

  1. Тойргийн сургуульд орох насны 78 хүүхдийг 100% хамран сургаж байна.
  2. Байгууллагын нийгэм, сэтгэл зүй, эрүүл ээлтэй орчин нийгмийн үйлчилгээг

бий болгох чиглэлээр 2025 оныг “ хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх” зорилтыг сонгон авч 6 төрлийн ажлыг 100 хувийн амжилттай, 16.8 сая төгрөгний төсөвтэй хийж гүйцэтгэлээ.

  1. Цэцэрлэгийн орчны гадна гэрэлтүүлэг, авто замын тэмдэг тэмдэглэгээ,

замын гарцыг хянах камерын систем бүрэн хийгдсэн, ажиллагаа хэвийн байна. Хэрэгжилт 100%

  1. Цэцэрлэгийн нээлттэй санал хүсэлт хүлээн авах утас 70374182, 99398630

ажлуулсан. Нийт 6 удаагийн нээлтэй үйл ажиллагааг  зохион байгуулахад 68 хүн холбогдож мэдээлэл өгсөн. Үүнд Зөвлөгөө-9, талархал- 51, санал -8 ирсэн.

Хэрэгжилт 100%.

3.Аймгийн эдийн засаг нийгмийг 2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт: 

   Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17 дэх заалт, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар баталсан “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай” журмыг үндэслэн цалин хөлс, нэмэгдэл урамшуулал болон нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тогтмол зардлууд, хөтөлбөр арга хэмжээний зардлууд гэсэн дэс дарааллаар эрэмбэлэн санхүүжилтийг тасралтгүй жигд олгож төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг 100% ханган хуулийн хүрээнд ажиллалаа.

  1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2025 оны үйл ажиллагааны

хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт: 

    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4 зорилтын хүрээнд 8 ажлыг амжилттай 100% хэрэгжүүлэн ажилласан.

  1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд: Зуны сувилалын цэцэрлэгийг 1 сарын хугацаанд ЭМГ-тай хамтран Засаг даргын дэмжлэгтэйгээр 62 хүүхдийг 1.2 сая төгрөгтэй 100 хувийн чанартай хийсэн.
  2. Хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилтын хүрээнд: Хөгжмийн танхимыг 8.5 сая төгрөгөөр “Мини- театр”-ийг байгуулж 3 сарын хугацаанд 1764 хүнд үйлчилж ажилласан. Ном, Авьяас хөтөлбөрийн хүрээнд 12 дугуйлан ажиллаж байна. Хэрэгжилт 100%
  3. Хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж, 10-р багийн Засаг дарга, төлөөлөгчилтэй хамтран багийн эмзэг бүлгийн 42 хүүхдэд сайн үйлсийн аяныг зохион байгуулж , 10- багийн ИНХ-ийн Т. Мөнхбат даргаар тогтоол гарган ажиллаа. Хэрэгжилт 100%
  4. Хүүхдэд багаас нь эх орноо хайрлах, хүрээлэн буй орчин зорилт: Өсвөрийн байгаль хамгаалагч клуб байгуулж, Ахмад багш нарын холбоо, 10-р багийн ахмадуудтай хамтран 6 төрлийн ажлыг амжилттай зохион байгуулж, 2025 оны 05 сард тайлангаа аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт явуулж   “ ЭКО-ЦЭЦЭРЛЭГ “  өргөмжлөлөөр шагнуулсан.

      5.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ:

     2025 онд цэцэрлэгийн нийт төсөв 520.902.7 сая төгрөгний төсөвтэйгээс  сарын 30-ны байдлаар төсөв 4851520, гүйцэтгэл 472581,7 сая, нийт орлогын дүн 488.531.490 болсон. Бүтээлч үйл ажиллагаа 1+57, бусад засвар үйлчилгээний тохижилтын  зардалд 3931167 төгрөгний хөрөнгө хүлээн авч  цэцэрлэгийн зөвлөлд 4 удаа, багш ажилчдад сар бүр 12 удаа мэдээлэл хийж,  “ Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр  эцэг эх, иргэдэд үзүүлэх ажлыг 1746 хүнд хүргэж ажилласан. Хэрэгжилт 100 хувь.  Байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2025 оны сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, байгууллагын төсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа. Өр төлбөргүй, хэрэгжилт 100%

Хоёр. БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭ

/ нийт үнэлгээний 20%/

 

  1. Засгийн газрын гишүүн, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний

үүргийн  биелэлт:

Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр нийт 39 үйл ажиллагаа, 5

тусгай үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлж ажилласан. Хэрэгжилт 100%. Үр дүнгийн жилийн эцсийн хэрэгжилтийн тайланг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БГ-т  2025 оны  12 сарын 01 өдрийн №78 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

  1. Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах

талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт  / журмын 10 хавсралт

    2025 онд БГ-аас аймгийн багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд багш нарыг давтан бэлтгэх чадваржуулах, улмаар хөгжсөн багшийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “ Хүний нөөцийг чадвахжуулах” төлөвлөгөө гарган энэ жил 6 ажлыг 100% хэрэгжүүлж ажиллалаа.

  1. Үүнд Аймгийн БГ, Дархан дээд сургуулийн захиргаа, Ахмад багш нарын холбоо,
  2. Боловсролын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, багш нараа 7-14

хоног, 1.5 жилийн сургалтанд нийт 6 багш, туслах багшийг давтан сургасан.

  1. Цэцэрлэгийн багш, туслах багшийн дадлагыг байгууллага дээрээ 1,3,5-р

саруудад 14 хоногийн хугацаанд нийт 38 оюутанг дадлагажуулж ажилласан.

  1. Сул орон тоон дээр сонгон шалгаруултаар 1 багшийг авч ажилласан.
  2. Ахмад багш, залуу багш, оюутны  хамтын үйл ажиллагаа, хэрэгжүүлж, тайлан

үзэсгэлэнг 2 удаа гаргаж, эцэг эх, багш ажилчдад үзүүлж, чадварлаг багш ажилнуудын сайн туршлагыг 127 хүн өдөрт хэвлэл мэдээллийн байгууллагад 4 удаа, нийт 10 гаруй сайн туршлага мэдээ мэдээлэлийг Дархан 18-р цэцэрлэг face book page хаяг, БЯ-ны яамны сайтууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдэд хүргэж ажилласан.

  1. Жил бүрийн эхэнд төрийн албан хаагчдын бүртгэл, хөдөлгөөн, тайлан мэдээг

хуваарийн дагуу гаргаж ажиллаж ирлээ. Хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр “Сонгон шалгаруулалтын журам боловсруулан мөрдөж ажиллаа. Хэрэгжилт 100%. Мөн хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхижуулах, ур чадварыг үнэлэх журам боловсрууллаа. Хэрэгжилт 100%.

Гурав. БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

/ нийт үнэлгээний 20%/

  1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ: /журмын хавсралт 11/

  Засгийн газрын 143-р тогтоолын хэрэгжилтыг хангах, жилийн ажлыг төлөвлөгөөндөө 4 зорилтыг тусган ажилласан. Төсөв хэлэлцэх, төлөвлөгөөний гүйцэтгэл, тайлагнах үйл ажиллагааг хамт олонд нээлттэй байлгах, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөө, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хамт олонд танилцуулан, хэлэлцэж  сар улирал бүр хийх ажлын төлөвлөгөөг ярилцдаг хана, нээлттэй мэдээлэлийн самбарт байршуулж, санал авч 100% хэрэгжүүлэн ажилласан. Шийдвэр тэмдэглэл 9-ийг бичиж, архивын нэгж болгон, хүнд сурталгүй, чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээг 100% ханган ажилласан.

  1. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ:

   Байгууллагын 2025 онд батлагдаж ирсэн төсөв санхүүгийн задаргааг гарган тайлбарлаж, зарцуулалтын явцад хяналт тавих боломжийг нээж, тайланг шилэн дансны нэгдсэн сүлжээнд байрлуулж, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэн вэбсайт болон ил  тодын самбарт байршуулан ажилласан. Улирал бүр эцэг эх, багш ажилчдаас нээлттэй байдлыг үнэлгээ авч, эцэг эх, цэцэрлэгийн зөвлөл, багийн ард иргэдэд 8 удаагийн тайлбар сурталчилгаа явуулж ажилласан.

   Цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаа гарч буй гүйлгээ бүгдийг журмын дагуу сар бүрийн 8- ны дотор бүрэн гүйцэд шивэх үйл ажиллагаа тогтмолжиж, энэ онд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй ажилласан.

  1. Шударга байдлын түвшний талаар:

   Улсын их хурлаас 2006 онд баталсан, Төрийн байгууллагын шудрага байдлын түвшинг үнэлэх 5 асуултыг өөрийн байгууллага дээр 100% хэрэгжүүлэн ажилласан. Үүнд:

  1. Үйлчлүүлэгч эцэг эх, 10-р багийн иргэд, цэцэрлэгт хүүхэд нь явдаггүй иргэдээс
  2. Улирал бүр явагддаг “ Нээлттэй хаалга”-ны үйл ажиллагаанд оролцох аймаг, сумын төлөөлөгч, удирдах ажилтан нараас
  3. Багш ажилчид харилцагч байгууллага

Бусад үйл ажиллагаа 2025 онд нийт 4 удаагийн санал асуумжинд 1270 хүн оролцож, судалгааны үйл ажиллагааг үнэлэхэд  “Хангалтай сайн” үйл ажиллагаатай байгууллагын үнэлгээ 92.6 %-тай гарсан. Боловсролын Их сургуулийн төгсөх курссийн дадлагын 3 оюутны удирдах ажилтны манлайлал, шудрага байдлын судалгаанд 2025.05 сард хамрагдаж “ Хангалттай сайн”- үнэлгээ авсан.

  1. Хэрэглэгчийн үнэлгээ:

Эцэг эхчүүдийн дунд 6 ажлыг төлөвлөн 100% ханган биелүүлж ажилласан. Эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийн судалгааг 3 удаа авч “Хангалттай сайн” үнэлгээгээр дүгнэгдсэн. Хамгийн сүүлд 2025-12-05-нд 167 эцэг эхээс түүвэрчилсэн судалгааг нэг асуумжаар авсан. Тус цэцэрлэг нь танд шуурхай, хүртээмжтэй үйлчилж чаддаг уу?.  Үнэлгээ: 91.6%-тай  “ Бүрэн нийцэж байна”- гарсан байна. Үүнд: манай цэцэрлэгийн өглөө, оройны хүлээн авалтын цагийн менежмент ард иргэдэд илүү их нийцсэн байв.

Дөрөв. ТЭРГҮҮН ТУРШЛАГА, ОНЦЛОГ АЖИЛ

Тухайн жилд нийтэд үлгэр жишээ болсон ажил үйлчилгээ, гарсан үр дүн үр нөлөөний талаар бичих:

1.“Байгууллагаын 40 жилийн ойн ажлын хүрээнд “Хөгжмийн танхим”-ыг иж бүрнээр 3.8 сая төгрөгөөр тохижуулсан. Авъяас хөтөлбөрийн хүрээнд  “Бий биелгээн”- ий 20 ш хувцас багш ажилчид эцэг эхийн дэмжлэгтэй 1.5 сая нийт 5.3 сая төгрөгний бүтээн байгуулалт хийсэн. .

  1. Цагийн менежмент”- ийн туршлагыг 4 дэхь жилдээ хэрэгжүүлж, ард иргэдэд, мэргэжил нэгт бусад байгууллагад тэргүүн туршлага болсон.
  2. Хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих дасгал тоглоом” номыг 3 жилдээ амжилттай хэрэгжүүлэн, аймаг, орон нутаг, СӨБ-ийн байгууллага, 15 аймаг 1260 багшид хүртээл болгосон.
  3. Цэцэрлэгт хүүхдийг амархан дасгах” арга зүйг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлсэн.
  4. Жил бүр “I,m break”- төсөлт тоглоомыг 2 дахь жилдээ аймаг, улсын хэмжээнд амжилттай оролцож, үзүүлэх ажлыг 2 удаа зохион явуулсан.
  5. 2025 онд аймгийн БТСГ-ын газраас ажлын байрны дасгалаар “ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ өргөмжлөлөөр шагнуулсан. 

Тав. СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛУУД: 

            Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэхь заалтанд тусгагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтөнд баримтлах “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх” зарчмын хүрээнд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, түүний үр дүн, үр нөлөөний талаарх тайлан:

  1. Аймгийн БГ- аас Илтгэл- 2025 он уралдаанд 14 багш илтгэл бичиж 1 баг, 1 багш илтгэлээ 17 цэцэрлэгийн 198 багшид арга туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.
  2. Бүлгийн багш нар локал программд нийт 372 хүүхдийг шинэчлэн шивж байршуулсан ба гүйцэтгэлийн дундаж 2.9, ба 7 чадамжийн нийт оноо 1452 оноогоор үнэлэгдсэн.
  3. Байгууллагын үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгааг 2025 онд 6 чиглэлээр 2 удаагийн үнэлгээг хийж харьцуулсан судалгааг 100% хийсэн. 

ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДЛУУД: 

  1. Аймгийн түвшинд: 2025, 2026 оны төсөвд -Цэцэрлэгийн дотор дулааны сан техникийн засварыг иж бүрнээр шинэчлэн засварлах.

ТаЙЛАН БОЛОВСРУУЛСАН:

дарга                                                о. оЮУНЧИМЭГ.