Дархан сумын 18 дугаар цэцэрлэгийн
хамт олны 202… оны …. сарын …. өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн батлав
ЦЭЦЭРЛЭГИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам /цаашид дотоод журам гэх/ нь захиргаа ба багш ажиллагсдын хоорондын хөдөлмөрийн харилцааг тус цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажлын онцлог, нөхцөл байдалд тохируулан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулах зорилготой.
1.2 Дотоод журам нь багш ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн сахилга дэг журмыг сахих, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, сургалтын ажлын чанар, үр дүн биелэлтийг сайжруулахад оршино.
1.3 Дотоод журмын биелэлтэнд цэцэрлэгийн захиргаа болон багш ажиллагсдын эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагууд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу хяналт тавихад оршино.
Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт
2.1 Дархан сумын Засаг даргын захирамжаар томилогдсон цэцэрлэгийн эрхлэгч өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.
2.2 Цэцэрлэгт цэцэрлэгийн зөвлөл, багш нарын зөвлөл, эцэг эхийн зөвлөл, байгууллагын эцэг эхийн зөвлөл ажиллана.
2.3 Цэцэрлэгийн зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 35-р зүйл, БСШУСайдын 2002 оны 230-р тушаалыг үндэслэн ажиллана.
2.3.1.Цэцэрлэгийн зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй 3 жилийн хугацаатай сонгогдоно. Цэцэрлэгийн зөвлөл нь байнгын бус үйл ажиллагаатайгаар ажиллах ба зөвлөлд аймгийн ИТХ-аас томилогдсон үүсгэн байгуулагчийн төрийн төлөөлөл, багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл орно
2.4. Багш нарын зөвлөл нь БШУСайдын 1999 оны 130-р тушаалын дагуу ажиллах чиглэл, журмаа боловсруулан хэрэгжүүлнэ.
2.5. Цэцэрлэгт сургалт арга зүйн нэгжийг арга зүйч удирдах ба сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, багш ажилчдыг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, зөвлөн туслах ажлыг зохион явуулж нэгжийн хариуцсан ажлын хүрээнд гүйцэтгэл, үр дүнг үнэлэн дүгнэж, явцын хяналт тавьж ажиллана.
2.6. Сар бүрийн үйл ажиллагааг томилогдсон баг хариуцан ажил төлөвлөн удирдан зохион байгуулж, үр дүнг тайлагнан ажиллана.
2.7.Цэцэрлэгт орон тооны бус баг, зөвлөл ажиллаж, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг ханган, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана.
2.8. Цэцэрлэгийн эмч нь эрүүл мэндийн талаарх бодлого шийдвэрийг хариуцан, эрүүл мэндийг дэмжих хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах эрүүл мэнд хүүхэд хамгааллын нэгжийг удирдан ажиллана. Нэгжийн хариуцсан ажлын хүрээнд гүйцэтгэл, үр дүнг үнэлэн дүгнэж, явцын хяналт тавьж ажиллана.
2.9. Санхүү аж ахуйн нэгжтэй байх бөгөөд нягтлан бодогч удирдан албан хаагчид өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажил үйлчилгээний гүйцэтгэл үр дүнг эрхлэгчийн өмнө бүрэн хариуцаж ажиллана
Гурав. Бүлэг зохион байгуулалт, сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Цэцэрлэгт үндсэн сургалтыг бүлгээр зохион байгуулж, бэлтгэл бүлэгт 5 настай, ахлах бүлэгт 4 настай, дунд бүлэгт 3 настай, бага бүлэгт 2 настай хүүхдийг хамруулан СӨБ олгоно.
3.2.Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн “Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, хүүхдийн насны онцлог хэрэгцээ сонирхлыг харгалзсан бүлгийн сургалтын төлөвлөгөөг боловсруулан хүүхэд хөгжүүлэх, сургах ажлыг зохион байгуулна.
3.3. Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх нэмэлт сургалт, дугуйланг багш, ажилчдын чадамжид тулгуурлан зохион байгуулна.
Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагаа
4.1. Цэцэрлэгийн эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай болон Боловсролын талаарх төрийн бодлого хэрэгжүүлэх бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар шийдвэр гаргана.
4.2 Цэцэрлэгийн эрхлэгч нь багш ажилтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хамт олныг төлөвшүүлэх, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг гардан удирдаж ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэн ажиллана.
4.3. Улирал, жил, сар бүрээр ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг дүгнэх, тайлагнаж ажиллана.
Тав. Төлөвлөгөө, тайлан түүнд тавих хяналт
Цэцэрлэгийн нэгжүүд гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан эрхлэгчээр хянуулж батлуулах
5.1 Эрхлэгч гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үндсэн арга хэмжээнүүдийг тусгасан цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж томилсон эрх бүхий удирдах ажилтнаар батлуулан ажиллана.
5.2 Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг сар бүр тайлагнаж, улирал тутамд дүгнэн, тайланг цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.
5.3 Сургалт арга зүйн нэгж бүтэн жилээр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлийг сар бүр багш нарын зөвлөлийн хуралд тайлагнана. Сургалт арга зүйн нэгж болон багш ажилчид хичээлийн жилийн эцэст ажлаа хамт олондоо тайлагнана.
5.4 Багш ажилчид нь ажлаа жил, сараар төлөвлөн, сар бүрийн эхний долоо хоногт эрхлэгчээр батлуулж, гүйцэтгэлийг сар бүрийн 26-30-нд бичгээр тайлагнан, ажлын гүйцэтгэлд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хийж цэцэрлэгийн багш ажилтныг үнэлэх журмын дагуу үнэлүүлж, эрхлэгчээр баталгаажуулна.
Зургаа. Дотоод ажлын зохион байгуулалт
6.1. Ажиллагсад сар бүр хурал хийж, өнгөрсөн сард хийж гүйцэтгэсэн ажил, үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнаж үнэлэлт дүгнэлт өгч, дараагийн сарын ажлыг төлөвлөх, төсөл хэлэлцэх, зохион байгуулалт, үүрэг даалгаврын чиглэл, зааврыг өгөх асуудлыг хэлэлцэн тогтоно.
6.2 Сургалт арга зүйн нэгж, Багш нарын зөвлөл, Цэцэрлэгийн зөвлөл болон бусад бүлэг зөвлөлүүд үүрэг чиглэлийн хүрээнд ажлаа төлөвлөн зохион байгуулж, төлөвлөгөөт болон цаг үеийн ажлыг хамтран хэлэлцэх ажлыг зохион байгуулах ба хийж буй ажлаа тухай бүр цэцэрлэгийн цахим хаягаар нийтэд сурталчилж, бичгээр тайлагнан мэдээллийн самбарт байрлуулж ажиллана.
Долоо. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх тухай
7.1. Цэцэрлэг нь тамга, тэмдэг, албан бичиг, тушаалын хэвлэмэл хуудастай байна.
7.2. Тамга тэмдэг, хэвлэмэл хуудсыг цоожтой саванд хадгална.
7.3. Цэцэрлэгийн тамга тэмдгийг эрхлэгч эзэмшинэ.
7.4. Албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримт боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг баталгаажуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тушаалаар томилогдсон архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан, эсвэл бичиг баримт нягтлан шалгах комисс гүйцэтгэнэ.
Найм. Цэцэрлэгийн багш, ажилчдыг ажилд авах, гэрээг дуусгавар болгох
8.1 Багш, ажилтныг ажлын байранд ажилд авахдаа байгууллагын сонгон шалгаруулалтын журам, удирдамжийн дагуу эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тест, сорил, ярилцлага, ур чадварын шалгалтын материалыг боловсруулан өрсөлдүүлж, тухайн ажлын байрны шаардлагад тохирсон мэргэжил, боловсрол, мэдлэг, зан төлөв, харилцаа хандлага, төлөвшил, ажил гүйцэтгэх чадамж, хөрвөн ажиллах чадвар, авьяас чадвар эрүүл мэндийн шаардлагад тэнцсэн иргэнийг сонгож авна.
8.2 Багш ажилтантай “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 47, 48, 50 дугаар зүйлийн дагуу хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3, 58.1.4, 58.1.6, 58.2, дахь зүйлд заасан үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно.
Цэцэрлэгийн эрхлэгч нь багш ажилтантай туршилтын хугацаагаар ажиллах гэрээ, түр ажиллах гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
8.3 Мөн ажлын байрны шаардлагад тохирсон боловсрол, мэдлэг, мэргэжил, зан төлөв, ажил гүйцэтгэх чадамж, онцгой амжилт, өөрийн давуу авъяас чадвар, бүтээлч сэтгэлгээ хандлагыг харгалзан урилгаар, удирдах шатны байгууллагын шийдвэр зэргийг харгалзан авна.
8.4 Ажилтантай хөдөлмөрийн гэрээ, туршилтын хугацаагаар ажиллах гэрээ, зайнаас ажиллах, түр ажиллах гэрээг ажилтантай байгуулж, эрхлэгчийн тушаал гарснаар ажил үүрэг гүйцэтгэсэнд тооцно.
8.5. Багш, ажилтнаар авч ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
8.6 Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цэцэрлэгийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зүйл заалтыг танилцуулсан байна.
8.7 Багш ажилтныг ажилд авахдаа “Хүүхэд хамгаалалын ёс зүйн дүрэм”-ийг танилцуулан, хүлээн зөвшөөрсөн гарын үсэг авч ажилд оруулна.
8.8 Багш ажилтанг ажилд авахдаа “Зан байдлын тодорхойлолт” гаргуулан гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай шалгаж авах.
8.9 Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө цаашид гэрээ сунгах эсэх талаар захиргаа ажилтантай тохирно.
8.10. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 78, 79, 80, 83 дугаар зүйл, дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэл болгоно. “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмжийг эрх үүсгэгдсэн ажилтанд олгоно.
8.10.1 Ажилтны мэргэжил, мэргэшлийн түвшин ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил мэргэшлийн түвшин ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон боловч сайжруулаагүй тохиолдолд хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно.
8.10.2 Орон тооны цомхотголоор ажлаас халах тухай мэдэгдлийг ажилтанд 30 хоногийн өмнө өгнө.
Ес. Цэцэрлэгийн захиргаа ба ажилтны эрх, үүрэг
9.1 Цэцэрлэгийн эрхлэгч нь СӨБ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 -т заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах үүргийг хүлээнэ.
9.1.1 Эрхлэгч нь дээрх эрх үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн төрийн нэрийн өмнөөс тушаал гаргаж хэрэгжүүлнэ.
9.1.2 Эрхлэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, хувь хүнтэй байгууллагыг төлөөлөн харилцах, гэрээ хэлцэл хийх, ажлын гүйцэтгэл үр дүнг тайлагнах эрх үүргийг хүлээж, хамтран ажиллана.
9.1.3 Багш, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлнэ.
9.1.4 Дотоод журам, хөдөлмөрийн тухай болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн багш ажиллагсдад зохих хуулийн дагуу арга хэмжээ авна.
Арав: Багш, ажилчдын нийтлэг эрх
Багш, ажиллагсад дараах эрхийг эдэлнэ.
10.1 Эцэг эх, асран хамгаалагч, хамт олонд ёс зүй, ажлын хариуцлагын талаар хууль ёсны шаардлага тавих
10.2 Байгууллагын хөгжлийн бодлого төлөвлөлтөнд өөрийн санал, санаачилгыг тусгуулах
10.3 Хариуцсан ажил үүргийн хүрээнд бусдад үүрэг өгөх, хяналт тавих
10.4 Ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар саналаа дэвшүүлэх
10.5 Ажлын үр дүнд тохирох урамшуулал хүртэх, шагнал урамшил авах
10.6 Мэргэжил дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргах
10.7 Хууль тогтоомжийн дагуу гомдол саналаа гаргах
Арван нэг:Багш, ажилчдын нийтлэг үүрэг
11.1 Багш, ажилчид дараах нийтлэг үүрэг хүлээнэ.
11.1.1 Албан тушаалын тодорхойлолтонд заасан үүргээ бүрэн гүйцэтгэж, бүтээлч санаачилга гарган үр бүтээлтэй ажиллаж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байх
11.1.2 Төлөвлөсөн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцож, ажлын чанарт ахиц гаргаж ажиллах,
11.1.3 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тайлагнах
11.1.4 Багш ажилтнууд зорилго санаачилгаараа нэгдэн багаар ажиллах, бусдын дэвшилтэт шинэ санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах
11.1.5 Ажлын цагаар цахим сүлжээнд албаны бус үйл ажиллагаа явуулахгүй байх
11.1.6 Холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан, дүрэм журмыг судлан мөрдөж ажиллах
11.1.7 Багш ажилчид нь эрүүл мэндийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
11.1.8 Ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, ажилдаа согтуу ирэхгүй, архидан согтуурсаны улмаас ажил таслахгүй байх
11.1.9 Байгууллагын гадаад, дотоод орчныг эрүүл, аюулгүй, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгахад санаачилга гарган ажиллах
11.1.10 Ажлын байр эзэнгүй орхихгүй, хүүхэд эзгүй үлдээхгүй байх
11.1.11 Багш, ажилтан ажлын болон ажлын бус цагаар хамт олны дунд худал ярих, зохимжгүй хувцаслах, өрөвдөх энэрэх сэтгэлгүй хандах, хүнээс авсан зүйлээ өгөхгүй байх, хурал олон нийтийн арга хэмжээнд зөвшөөрөлгүй босож явах, өөрийгөө хэтрүүлэн дөвийлгөх, зөвтгөн мэтгэлцэх, ажлын цагаар хувийн асуудлаар удаан хугацаагаар утсаар ярих, шаардлагатай үед утсаа авахгүй байх, асуудалд зөвхөн өөрийгөө бодох үзлийг илэрхийлэх, ямарваа үйл ажиллагаанд дандаа хоцрох, байнга чөлөө хүсэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх үүрэг хүлээнэ.
11.1.12 Багш, ажилтан ажлын болон ажлын бус цагаар хууль дүрмийг үл ойшоох, үүрэг даалгавар, ажлын гүйцэтгэлийг дутуу чанаргүй биелүүлэх, олон нийтийг үл хүндэтгэх, хүний итгэл хүндлэлийг ашиглах, бусдын зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг авах, ажилд төвөгшөөж хандах, амар хялбарыг хайж ажлыг аргацааж хийх, буруугаа ойлгох мэдрэмжгүй байх, багийн ажилд идэвхигүй хандах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх үүрэг хүлээнэ.
11.1.13 Байгууллагын соёл, зарчмыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
11.2 Багш нарын хүлээх үүрэг:
Багш нар 11.1 –т зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ.
11.2.1 Цэцэрлэгийн дотоод журам, багшийн нэр хүнд, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, өдөрт хийх ажлын зураглал, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон өөрийн ажил үүргээс уялдан гарсан шаардлагатай ажил үүргийг тогтоосон хугацаанд үр бүтээлтэй гүйцэтгэх
11.2.2 Байгууллага дээр зохиогдох төлөвлөгөөт болон цаг үеийн шаардлагаар явагдаж буй үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, санаачилга гарган чанартай гүйцэтгэх
11.2.3 СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого, стандартыг хэрэгжүүлж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх
11.2.4 СӨБ –ын сургалтын сайжруулсан хөтөлбөрийг үндэслэн өөрийн бие даасан бүлгийн хүүхдийг хөгжүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулан мөрдөж, хүүхэд төвтэй сургалт үйл ажиллагааг зохион явуулах.
11.2.5 Хүүхдийн сурах, хүмүүжих, хөгжих ая таатай орчинг хүүхдийн насны онцлогийг харгалзан бүрдүүлэхдээ ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах
11.2.6 Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандаж, өөртөө дүгнэлт хийж дутагдлаа засаж ажиллах
11.2.7 Байгууллагын хөгжлийн бодлого төлөвлөлт, хөгжих чиглэлээ тодорхойлох, СӨБ-ын салбарын хөгжлийн асуудлаар төлөвлөгөө төсөл боловсруулах, асуудал дэвшүүлэх санал өгөх зэрэг ажлуудад идэвх, санаачилгатай оролцох
11.2.8 Хариуцсан бүлгийн өвчилсөн болон хүндэтгэх шалтгаанаар 5 ба түүнээс дээш хоногоор чөлөөлөгдсөн хүүхдийг шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу, эмчийн дүгнэлтийг үндэслэн ангидаа авах
11.2.9 Холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан, дүрэм журмыг сахихын зэрэгцээ бүлгийн сургалтын төвөвлөгөө, төлөвлөлт өдрийн дэглэмийг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах
11.3 Ажилчдын хүлээх үүрэг:
11.3.1 Хөдөлмөрийн гэрээний дагуу цагийн хуваарийг чанд мөрдөж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, өдөрт хийх ажлын зураглалын дагуу ажил үүргээ чанартай гүйцэтгэх
11.3.2 Эцэг эх, асран хамгаалагч, хүүхэдтэй эелдэг, зөв боловсон харьцаж, ялгавартай харилцаа гаргахгүй үлгэр дууриалалтай байх
11.3.5 Байгууллага хамт олонд хувийн хөгжил, ур чадвараар манлайлан ажиллах
11.3.6 Эмч нь цэцэрлэгийн хүүхэд нэг бүрийг хичээлийн жилийн эхэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах бөгөөд өвчлөл илэрсэн тохиолдолд ажлын 5-10 түүнээс дээш хоног эмчийн хяналтанд эмчилгээ хийлгүүлж, давтан шинжилгээнд оруулан эрүүлжсэн эсэх дээр хяналт тавьж ажиллана.
Арван хоёр: Ажил, амралтын цаг
12.1 Цэцэрлэг нь 7 хоногт ажлын 5 өдөртэй, 40 цаг ажиллана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдөр амарна.
12.2 Цэцэрлэгийн үйл ажиллагаа өглөө 8:00 цагт эхэлж орой 18:00 цаг хүртэл өдөрт 10 цаг үргэлжилнэ.
12.3 Ажилтан, ажилчид доорх цагийг баримталж ажиллана.
Эрхлэгч 8.00 -17.00
Нягтлан бодогч 8.00- 17.00
Арга зүйч 8.30-17. 30
Багш нар 8.00-17.00
Хөгжмийн багш 8.30-16.30
Туслах багш 8.00-17.00
Нярав 8.00-17.00
Эмч 8.00-17.00
Тогооч 8.00-16.00
Үйлчлэгч 8.00-17.00
Жижүүрүүд 17.00 -9.00 /амралтын өдрүүдэд 09.00-09.00/
12.4 Багш ажилтан нь 7 хоногийн амралтын өдрүүд болон хуульд заасан тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдэд амарна.
12.5 Эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш нар “Боловсролын тухай хууль”-ийн холбогдох зүйл заалтын дагуу ээлжийн амралтыг эдэлнэ.
12.6 Бусад ажилчид “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн холбогдох зүйл заалтын дагуу ээлжийн амралтыг эдэлнэ.
12.7 Ажилтны ажилд ирэх, явах, завсарлах цагийг жижүүр цагийн бүртгэлийн дэвтэрт үнэн зөв, засваргүй хөтлөх ба энэ нь ажилтанд цалин хөлс олгох үндсэн баримт болно. Багш ажилтан нь чөлөө хүсэхдээ чөлөөний хуудсыг бөглөн эрхлэгчээр баталгаажуулна
Арван гурав: Цалин, нэмэгдэл хөлс олгох
13.1 МУЗГ-ын “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн сүлжээ”-г тогтоох тогтоол, холбогдох бусад хууль журмын дагуу багш ажилтны цалин, нэмэгдэл хөлсийг тооцож олгоно.
13.2 Багш, туслах багш нарын илүү цагийн хөлсийг өдөрт 1 цагаар бодож олгоно.
13.3 Багш нарын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зохих журмын дагуу сар бүр олгоно.
Тус цэцэрлэгт шинээр ажилтнаар сонгогдон гэрээ байгуулсан багш ажиллагсадын хөдөлмөрийн хөлсийг тогтоохдоо төрийн албан хаагч, бусад нэмэгдлийг хууль журмын дагу олгоно.
13.4 Хичээлийн жилийн хугацаанд ажил мэргэжил ур чадвар, тэмцээн уралдаанд оролцсон байдал, ажлын гүйцэтгэлээр бусдыгаа манлайлсан багш ажилтныг шалгаруулж байгууллагын аваргаар тодруулж төсөвт багтаан мөнгөн шагналыг олгоно.
Арван дөрөв: Шагнал урамшуулал
14.1 Багш ажилтан нь ажлын хариуцлага алдан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг чанаргүй зохион байгуулан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын дагуу хариуцлага тооцон бууруулан олгоно.
14.3. Багш ажилтанд ур чадварын нэмэгдэл олгохдоо:
14.4. Боловсролын болон бусад байгууллагын шагналд тодорхойлно. /холбогдох журмын дагуу дагалдах мөнгийг олгоно.
14.5. Төрийн дээд байгууллагын шагналд тодорхойлох /Холбогдох журмын дагуу тодорхойлно./
14.6 Цэцэрлэгийн багш ажилтны ажлын үр дүнгийн үнэлгээ болон аймаг улсын хэмжээнд үзүүлсэн амжилт, ажлын ачаалал нэмэгдүүлсэн, хариуцлагыг өндөржүүлсэн, ажил, мэргэжлийн чадвараараа тэргүүлж бүтээлч санаачлага манлайлалтай ажилласан байдлыг үндэслэн багш ажилчдад ур чадварын нэмэгдлийг 25 хүртэлх хувиар олгож болох бөгөөд нэмэгдэл хөлс нь байгууллагын цалингийн сангийн 5 хувиас хэтрүүлэхгүй багтаан олгоно.
Арван тав: Чөлөө олгох:
15.1 Багш ажилчдад урт болон богино хугацаагаар чөлөөг олгоно. Ажилтан чөлөө авах өргөдөл хүсэлтээ өөрийн биеэр байгууллагын захиргаанд танилцуулж, ажил олгогч судлан үзээд зөвшөөрсөн хариуг бичгээр хүлээн авснаар үндсэн ажил үүргээсээ түр чөлөөлөгдсөнд тооцно.
15.1.2 Багш, ажилтан хувийн болон албаны асуудлаар тодорхой хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 5-7 хоногийн өмнө цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэж ажил олгогч судлан үзээд зөвшөөрсөн хариуг бичгээр хүлээн авснаар ажлаас чөлөөлөгдсөнд тооцно.
15.1.3 Ажил албан тушаал нь хадгалагдсан тохиолдолд хугацаа дуусмагц буюу хадгалах шалтгаан арилмагц ажилдаа саадгүй ирнэ. Харин энэ үед ахуй амьдралд нь хүндэтгэх шалтгаан бий болсон энэ тухайгаа уг шалтгаан гарсанаас хойш ажлын өдрийн өмнө багтаан ажил олгогчдоо мэдэгдэн холбогдох баримтад үндэслэн цалингүй чөлөөг дахин олгох эсэхийг захиргаа шийдвэрлэнэ.
15.2. Цалингүй чөлөө олгох
15.2.1 Ажил олгогч багш ажилтанд мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хүүхэд, өвчтэй хүн асрамжлах, өөрөө эрүүл мэндийн асуудлаар шинжилгээ, эмчилгээ хийлгэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зэрэг шалтгаанаар 1 сараас 1 жил хүртэл урт хугацааны цалингүй чөлөөг нэг удаа олгож болно.
15.2.2 Урт хугацааны чөлөөг дахин сунгахгүй гэрээг шууд цуцална.
15.2.3 Бүлэг хариуцсан багш, туслах багш нарт сургалт хүмүүжлийн ажлын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцлийг хангасан тохиолдолд цалингүй чөлөө олгох эсэхийг эрхлэгч шийдвэрлэнэ.
15.3.1 Багш ажилтанд тохиолдсон хүндэтгэх шалтгаан нөхцлийг судлан үзээд богино хугацаанд цалинтай чөлөө олгож болно. Үүнд:
15.3.2. Багш ажилчдын ар гэрт нь гал усны аюул тохиолдсон, нөхөр, эхнэр, үр хүүхэд нь гэнэтийн тохиолдлоор өвдсөн, өөрийн эрүүл мэнд гэнэт хямарч өвдсөн тохиолдолд 1-2 өдрийн цалинтай чөлөөг олгоно.
15.3.3.Багш ажилчдын хадам аав, ээж, ах дүү, худ ураг, хамаатан садны хүмүүс өвчилсөн болон нас барсан тохиолдлыг хүндэтгэх шалтгаанд тооцож 2-3 хоногийн цалинтай чөлөө олгоно.
15.3.4 Багш ажилчдын амьдралд тохиолдох тэмдэглэлт өдөр /өөрийн болон үр хүүхдийн хурим найр, хүүхдийн үсний найр, хонхны баяр, одон медаль хүртэх, цайллага/ баяр ёслолын арга хэмжээг хүндэтгэн 1-2 өдрийн цалинтай чөлөө олгоно.
15.3.5 Эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд нь хүндээр өвчлөх, нас барах, гал усны болон байгалийн гэнэтийн аюул осолд өртсөн тохиолдолд ажлын 1-10 хүртэл хоногийн хугацаанд цалинтай чөлөө олгоно.
15.3.6. Ажилтан 10-15 хоног мэргэжлийн дагуу удирдах байгууллагын ажилд татан оролцуулсан нөхцөлд цалинтай чөлөөг дээд байгууллагын дүрэм, журмыг үндэслэн цэцэрлэгийн дотоод журмын дагуу олгоно. /Багш, ажилтан нь чөлөөтэй байх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг цэцэрлэгийн захиргаанд танилцуулна/.
Арван зургаа: Буцалтгүй тусламж олгох, нийгмийн асуудал :
16.1.1 Ажилтан өөрөө, ажилтны өөрийн эцэг эх, төрсөн ах дүү, гэр бүлийн хүмүүс /төрийн албан хаагчийн анкетанд бичигдсэн байх/ нас барсан тохиолдолд хамт олон өөрийн санаачлагаар мөнгөн тусламж олгох ба байгууллага 2-4 хоногийн цалинтай чөлөө олгоно. Хамт олны шийдвэрийн дагуу холбогдох мөнгөн тусламжийг цаг тухай бүрт шийдэж олгоно.
16.2 Нийгэм ахуйн хөнгөлөлт:
16.2.1 Харилцагч банктай байгуулсан гэрээний үндсэн дээр ажилтанд зээл олгоход тодорхойлолт гарган өгнө.
16.2.2 Боловсролын хуулийн 43 дугаар зүйл заалтыг үндэслэн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмчид тасралтгүй ажилласан 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Тасралтгүй ажилласан байдал нь байгууллагын НДШ төлөлт, холбогдох баримтаар ажилласан жил, сар хугацаа нь бүрэн тооцогдож нотлогдсон байна.
16.2.3 Багш ажилтны хүүхдийг баг харъяа харгалзахгүй цэцэрлэгт элсүүлнэ.
16.2.4 Байгууллагын багш, ажилчдын хурлын шийдвэрээр “Хуримтлалын сан” байгуулж журмын дагуу хамт олны амралт, уралдаан тэмцээн, аялал зугаалгад зарцуулна.
16.2.5 Байгууллага хамт олноороо аливаа уралдаан тэмцээнд амжилт үзүүлж авсан мөнгөн шагналыг хамт олны эрүүл мэндийг дэмжсэн төхөөрөмж, хэрэгсэл, туршлага судлах аялал мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
Арван долоо: Ажил үүргийн хуваарилалт
17.1 Багш ажилтан нь ажлаас тарахдаа хариуцсан анги танхимаа цэвэрлэж, багш нар хаалгаа цоожлон лац ломбо түлхүүрийг жижүүрт хүлээлгэн өгнө.
17.2 Бүлгийн эд хөрөнгийг багш, ариун цэврийн өрөөний тоног төхөөрөмжийг туслах багш хариуцаж хөдөлмөрийн тухай хуулиар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.
17.3 Хүнсний хадгалалт, хамгаалалт, чанар, эрүүл ахуйн нөхцөлийг нярав, тогооч нар бүрэн хариуцаж хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллана.
17.4 Багш эзгүйд туслах багш багшийг орлон ажиллаж хүүхдийн эрүүл мэнд, осол аюулгүй байх амь насны бүрэн хариуцлага хүлээнэ. Иймд багш эзгүйд хоолыг тогооч ангид оруулж өгнө.
17.5 Ажилтан бүр ажлын байранд тавигдах шаардлага үүрэг хариуцлагыг өндөр ухамсарлан ягштал биелүүлж, захиргаа санхүү, хамт олны зөвлөлийн удирдлагын хяналтанд үйл ажиллагааг зохион байгуулна.
Арван найм: Сахилга, ёс зүйн зөрчил
Дараах үйлдлийг сахилга хариуцлага, ёс зүйн зөрчил /цаашид “зөрчил” гэх/ -д тооцно.
18.1 Сахилгын зөрчил
18.1.1 Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд хүлээсэн үүргээ 2 ба түүнээс дээш удаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, хугацаа хоцроосон.
18.1.2 Эмчийн магадлагаа, бусад бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, ажил олгогчийг хууран мэхэлж чөлөө авсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаар сул зогсолт хийж ажил хийдүүлсэн, зөвшөөрөлгүйгээр ажлын байр орхиж явсан.
18.1.3 Хурал зөвлөгөөн, хамт олны дунд зохиосон арга хэмжээг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан, хоцорсон, олон нийтийг үл хүндэтгэсэн
18.1.4 Удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангаагүйгээс шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, өөрийн болон бусдын алдаа дутагдал, зөрчлийг нуун дарагдуулсан.
18.1.5 Албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн байгууллага болон бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан, байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн авч гарсан, бусдад ашиглуулсан.
18.1.6 Шууд харьяалан удирдах ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан, бусдыг өдөөн хатгах,
18.1.7 Хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, худал мэдээлэл, тайлан өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн
18.1.8 Ажлын болон ажлын бус цагаар байгууллага, олон нийтийн газарт архидан согтуурах, танхайрах, шатамхай болон мансууруулах бодис хэрэгслийг нэвтрүүлэх, ашиглаж хэрэглээд хүүхдэд хор хохирол учруулах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийг үл хүндэтгэх, бусдын нэр хүндэд харшлах худал мэдээллийг нийтэд дэлгэх, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжлох, хов жив хөөцөлдөх, үндэслэлгүй хардах, гүжирдэн гүтгэх, хамт олны уур амьсгалыг эвдсэн үйлдэл гаргах
18.1.9 Эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж хувь хүнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан, хамт олны гишүүд, эцэг эх, хүүхдийг ялгаварлан гадуурхаж ижил тэгш үйлчлээгүй .
18.1.10 Ажлын байранд ёс суртахууны зүй бус үйлдэл гаргаж харилцаа хандлагын доголдол гаргасан /санал, гомдолд үндэслэх/
18.1.11 Бүлэгт хүүхдийг эзгүй орхих, үүнээс үүдэлтэйгээр эрүүл мэнд, хүүхдийн аюулгүй байдалд хохирол учруулсан, загнаж айлгах, зодож дарамтлах, хүүхэдтэй зүй бус харилцах, бүлэгт дур мэдэн хүүхэд элсүүлэх
18.1.12 Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
18.2 Ёс зүйн зөрчил:
18.2.1 Багш, ажилтан ажил үүргээ хэрэгжүүлэхдээ “Боловсролын байгууллагын багш, удирдах болон бусад ажилтаны ёс зүйн дүрэм”, “Цэцэрлэгийн багш ажилтаны ёс зүйн дүрэм”-д заагдсан хэм хэмжээг зөрчсөн алдаа дутагдал гаргах Үүнд:
18.2.1а үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахихгүй байх
18.2.1.1 багш ажилтан нь хувийн ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байж, хууль зөрчсөн үйлдэлтэй тэмцэж, шударга ёсыг дээдэлж ажиллаагүй
18.2.1.2 багш, ажилтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагчдынхаа болон эцэг эх, хүүхдийн нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэн харилцдаггүй
18.2.1.3 багшийн мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, багшийн ёс зүйг дээдлэн ажиллаагүй
18.2.1.4 захирах, захирагдах ёсыг сахин биелүүлэхгүй байх
18.2.1.5 албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй байх
18.2.1.6 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж сэтгэн бодох, бие даан суралцах, зөв аж төрөх эрүүл ахуйн дадал чадварт сургахад чиглэсэн хүүхдийн хамтын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэхгүй байх
18.2.1.7 Энэхүү журамд заагдсан зохисгүй болон ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргах
Арван ес: Хөдөлмөрийн сахилга зөрчигдвөл хүлээлгэх хариуцлага:
19.1 Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хөдөлмөрийн сахилга хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтан ажилчдад уучлал гуйхыг үүрэг болгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.2 заасны дагуу өөрт нь ганцаарчилсэн хэлбэрээр хаалттай сануулах, нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл 20 хувь бууруулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэлийг оногдуулна.
Цэцэрлэгийн эрхлэгч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан хөдөлмөрийн тухай хуулийн 123.2 заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.
19.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг өдрийн туршид ажилдаа ирээгүй бол ажил тасалсанд тооцож, тухайн өдрийн хөдөлмөрийн хөлсийг хасна.
19.3 Сахилгын болон ёс зүйн зөрчлийг гаргасан тохиолдолд хариуцлага тооцон ур чадварын нэмэгдлийг олгохгүй
19.4 Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд тухайн багш, ажилтан, ажилчдыг аливаа шагнал, урамшил, цол олгохоор тодорхойлохгүй.
19.5 Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.5 заасны дагуу сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.
Хорь: Ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах үндэслэлүүд:
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдлийг сахилгын ноцтой зөрчилд тооцон ажлаас хална.
20.1 Дотоод журамд заагдсан сахилгын болон ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно.
20.2 Цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллаагүй, санаатай болон санамсаргүй байдлаар олж авсан мэдээллийг удирдлагад дамжуулаагүй, мэдээллэх үүргээ биелүүлээгүйгээс болж хүүхдэд сэтгэл санаа болон бие махбодын хохирол учруулсан.
20.3 Хүүхдийг хүчирхийлэх, хичээл сургалт бусад үйл ажиллагааны явцад чангаар загнах, уурлах, доромжлох, биед нь халдах, нудрах түлхэх, чимхэх, цохих үйлдэл гаргасан нь тогтоогдсон.
20.4 Сургалтыг хүүхдийн хөгжлийг дэмжин бүтээлчээр зохион байгуулдаггүй, сургалт арга зүйн бичиг баримтыг чанаргүй боловсруулах, гарын үсэг дууриалган хуурамчаар үйлдэх, хугацаандаа боловсруулж баталгаажуулаагүй зэрэг зөрчил гаргасан.
20.5 Бусдын эрх чөлөөнд халдах, гутаан доромжлох, нэр төрийг унагах худал мэдээлэл тараах, хамт олны дунд элдэв сөрөг уриалга, ухуулга, сурталчилгаа хийх, хамт олны эв эеийг эвдэх зэрэг үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон.
20.6 Багаар ажиллах чадваргүй, эзэн биегүй, хов жив хөөцөлдөх, тараах, гүжирдэн гүтгэх, хэрүүл маргаан дэгдээж, хамт олны уур амьсгалыг эвдэх
20.7 Худал хэлэх, бусдыг залилан мэхлэх, ажил мэргэжлийн шаардлагыг санаатайгаар мушгин гуйвуулах, нэр төрд халдах
20.8 Байгууллагын удирдлага, хамт олны зөвшөөрөлгүйгээр тэднийг төлөөлөн ярих, бусадтай харьцах харилцаа доголдол гаргасан
20.9 Цалинтай ба цалингүй чөлөө, эмнэлгийн хуудсаар авсан чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эмнэлгийн хуудсыг урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан.
20.10 Байгууллага дотор болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуурсан байдалтай ирэх зөрчил гаргасан.
20.11 Бэлэн мөнгө, эд хөрөнгө гардан хариуцсан хүн ажлын хариуцлага алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон
20.12 Ажилтны өмнө нь гаргасан зөрчилд сахилгын шийтгэлд оногдуулаагүй болон оногдуулсан бол 6 сарын дотор дахин зөрчил үйлдвэл давтан зөрчил гэж үзэх
20.13 Мэргэжил мэдлэг, ур чадварын хувьд шаардлага хангахгүй байгаа нь холбогдох системийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.
20.14 Гэмт хэрэгт холбогдсон нь хуулийн байгууллагаар тогтоогдсон.
Хорин нэг: Халдварт өвчин, цар тахал болон онцгой нөхцөлд байдалд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах нь:
21.1 Сургалт үйл ажиллагааны зохион байгуулалт
21.1.1 Цэцэрлэгт нэг хүүхдэд ногдох талбай 1-1.5 м2 байхаар тооцож, 1 бүлэгт 20-25 хүүхэд хүлээн авна.
21.1.2 Эцэг эхээс цэцэрлэгт хүүхдээ хамруулахаас татгалзах албан ёсны хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд тусгайлан гэрээ байгуулж теле хичээлийг үзэж, хүүхдийн хөгжлийг дэмжиж ,багштай эргэх холбоотой ажиллана.
21.1.3 Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа 8-10 цаг байна.
21.1.4 Онцгой нөхцөл байдалд нийцүүлэн бүлэг бүр өдрийн дэглэмийг төлөвлөн хэрэгжүүлэх бөгөөд хүүхдийн хооллох, нойрсох, эрүүл ахуйн үйл ажиллагаанд онцгой анхаарч, цагийг нарийн баримтална.
21.1.5 Онцгой нөхцөл байдлын үед цэцэрлэгийн багш, туслах багш, тогооч, эмч, жижүүрийн ажлын чиг үүргийг нарийвчлан тогтоож хамт олноор хэлэлцэж эрхлэгчийн тушаалаар баталж мөрдөнө.
21.1.6 Сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхэд дамжуулахгүй байхад анхаарч, хүүхэд бүрд хүртээмжтэй байхаар зохион байгуулна.
21.1.7 Хүүхдийн хичээл, ариун цэврийн хэрэгслийг эхний 3 сар хэрэглэх хэмжээгээр бэлтгүүлэн авч ариутгал халдваргүйтгэл хийж хэрэглэнэ.
21.2 Эрүүл ахуйн дэглэм сахих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
21.2.1 Эрүүл мэнд, онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулж мөрдөнө.
21.2.2 Цэцэрлэгийн хаалга, хонгил, нийтийн эзэмшлийн зам талбайд зай барих тэмдэг, тэмдэглэгээ заавал хийсэн байна.
21.2.3 Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаа эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагын ундны усны дүгнэлт гаргуулах, улирал тутамд шавьж мэрэгчийн устгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байх .
21.2.4 Анги бүлэг, гал тогоо, нийтийн эзэмшлийн шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулна.
21.2.5 Цэцэрлэгт ирэх, буцах замд багш, ажилтан, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч амны хаалт заавал хэрэглэнэ.
21.2.6 Багш ажилтан, хүүхэд, эцэг эх цэцэрлэгт нэвтрэхдээ биеийн халууныг тогтмол үзэж, тэмдэглэл хөтлөн, гарыг халдваргүйжүүлнэ.
21.2.7 Анги бүлэг, өрөө тасалгаанд 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэх, хүнгүй үед кварцаар халдваргүйжүүлэх, хүүхдийн ам, хоолойг тогтмол зайлуулан аяганы цэвэрлэгээ, ариутгал, хадгалалтын шаардлагыг сайтар ханган ажиллах.
21.2.8 Анги бүлгийн тоглоом, хэрэглэгдэхүүн, хатуу, зөөлөн эдлэлд их цэвэрлэгээг эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу 7 хоногт хоёроос доошгүй удаа хийж байх
21.2.9 Хүүхдийг унтуулахдаа хоорондын зайг барих ба толгойгоор нийлүүлэхгүй байх, орыг зайтай байрлуулна.
21.2.10 Багш, ажилтан, хүүхэд цэцэрлэгт ханиалгах, халуурах, амьсгал давчдах, хоолой өвдөх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх “Тусгаарлах өрөө” гаргаж, бэлэн байдлыг хангана.
21.2.11 Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг цэцэрлэгийн байранд орох, гарахад олноор цугларахгүй байх боломж бүрдүүлэн бүх хаалгыг ашиглах зохицуулалт хийж чиглэл заасан зураглалаар мэдээлэл өгөх
21.2.12 Оршин суугаа газар, гэрийн хаяг, холбоо барих утас өөрчлөгдсөн, өөрөө болон гэр бүлийн хүмүүс хэт өндөр халуурсан, өвчилсөн, гадаадаас хүн ирэх, тусгаарлалтаас гарсан гэх мэт тохиолдлын талаар цэцэрлэгийн удирдлага болон эмчид тухай бүр мэдэгдэн тэмдэглүүлнэ.
21.2.13 Цэцэрлэгийн орчинд амны хаалт болон нүүрний хаалт, гар халдваргүйжүүлэгч, бээлий, улавч гэх мэтийг худалдан борлуулахгүй байх
21.2.14 Цэцэрлэгийн эмч халдварт өвчнөөс сэргийлэх, багш ажилтан, хүүхдийн эрүүл ахуйн дэглэм сахиулах ажлыг өдөр тутам хариуцах бөгөөд арга зүйчтэй хамтран өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж эцэг эх, хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах
21.3 Төсөв санхүүгийн ажлын зохион байгуулалт:
21.3.1 Багш ажилтны үндсэн албан тушаалын зорилго чиг үүрэг, онцгой нөхцөл байдлын үед ажиллах чиг үүргүүдийг биелүүлэн ажиллах бөгөөд энэхүү чиг үүрэг, хариуцлага нэмэгдүүлсэн нь цалин хөлс нэмэгдүүлэх үндэслэл болохгүй .
21.3.2 Байгууллагын төсвийн гүйцэтгэл, зардал, хэрэгцээг судлан тогтоож холбогдох газарт мэдээлж онцгой нөхцөлд шаардлагатай зардлын санхүүжилтийг төсөвлөх, бэлэн байдлын үеийн эм тариа, хоол хүнс, ариутгалын бодис, хэрэгслийн нөөц бүрдүүлэн ажиллах
21.3.3 Багш ажилтан болон тэдний бага насны хүүхэд өвчилсэн болон өвчтэй хүүхдээ асрахаар гэртээ байх тохиолдолд эмнэлэгт үзүүлэн оношилгоог тодруулахад 1 өдрийн цалинтай чөлөөг олгох бөгөөд эмчийн магадлагаа баримтыг нэн даруй цэцэрлэгийн захиргаанд ирүүлэх
21.3.4 Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг зогсоож хөл хорио тогтоон ажлын тусгай горимд шилжсэн, онцгой амжилт гаргах хэмжээнд ажил үйлчилгээ явагдаагүй үед шагнал урамшууллын тогтолцоог мөрдөхийг түр зогсоох
21.3.5 Чухал ажил үүрэг болон албан тушаал гэж бүлгийн багш, эмч, тогоочийг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд эдгээр үүргийг орлон гүйцэтгэх хүнийг сургах, үүрэгжүүлэх
XVIII ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА
Дотоод журамтай танилцсан багш, ажилчид:
№ | Овог | Нэр | Гарын үсэг |
1 | Очир | Оюунчимэг |
|
2 | Бидэръяа | Оюунцэцэг |
|
3 | Гомбосүрэн | Мөнх-Оюун |
|
4 | Бямбажаргал | Мөнхцацрал |
|
5 | Нармандах | Гантуяа |
|
6 | Дагва | Оюунчимэг |
|
7 | Ягаан | Туяа |
|
8 | Чанчий | Эрдэнэчимэг |
|
9 | Дамчаа | Отгон |
|
10 | Буяннаст | Мөнхжаргал |
|
11 | Санж | Одонцоо |
|
12 | Чимэд | Гэрэлээ |
|
13 | Буянтогтох | Гантуяа |
|
14 | Гүррагчаа | Сарантуяа |
|
15 | Чимэдноров | Энхцэцэг |
|
16 | Пүрэвдорж | Ариунзаяа |
|
17 | Цэнджав | Отгонсүрэн |
|
18 | Нямсүрэн | Баасүрэн |
|
19 | Гомбосүрэн | Мөнхбаяр |
|
20 | Мижид | Алтантуяа |
|
21 | Нанжаа | Санжсүрэн |
|
22 | Дүгэрсүрэн | Нямсүрэн |
|
23 | Батаа | Шүрэнтуяа |
|
24 | Шарав | Буянхишиг |
|
25 | Самбууням | Байгалмаа |
|
26 | Бидэръяа | Оюунбилэг |
|
27 | Мижиддорж | Цэнгэлсүрэн |
|
28 | Жаргал | Наранцэцэг |
|
29 | Ганбаатар | Дэнсмаа |
|
30 | Алтанхишиг | Оргилмаа |
|
31 | Төмөр | Баярмаа |
|
32 | Рэнцэнсамбуу | Болормаа |
|
33 | Балжидсүрэн | Мөнгөнбаяр |
|
34 | Бат-Амгалан | Сумъяа |
|
35 | Хавидолдоо | Аянгүль |
|
36 | Даансранпүрэв | Гантөмөр |
|
37 | Бадмаажав | Энхтүвшин |
|
38 | Сүхээ | Батмөнх |
|